Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Паркийн уран бүтээлчид

Posted by designpark2010 on February 17, 2011

Дизайн Паркийн 1 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулсан уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн тоймоос

Posted in Бичлэг, Паркийн уран бүтээлчид, Үзэсгэлэн | Leave a Comment »

Ж.Анунаран

Posted by designpark2010 on February 16, 2011


 

Энэ удаад Дизайн Паркт байрлах залуу уран бүтээлч

Жаргалсайхан овогтой Анунарангийн зургуудаас дээжлэн хүргэж байна.

Read the rest of this entry »

Posted in Паркийн уран бүтээлчид, Уран зураг | Leave a Comment »

“Ураг” студи

Posted by designpark2010 on February 15, 2011

 

Энэ удаад Дизайн Паркт байрлах “Ураг” студийн залуу уран бүтээлчдийн студийн гэрэл зургуудаас дээжлэн хүргэж байна. Read the rest of this entry »

Posted in Гэрэл зураг, Паркийн уран бүтээлчид | Leave a Comment »

Oрчин үеийн урлаг

Posted by designpark2010 on February 15, 2011

ТӨСӨӨЛЛӨӨС БҮТЭЭЛД ХҮРЭХҮЙ КОНТЕМПОРАРИ ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

Монголын Уран Зургийн Галерейд 5 сарын 3 -наас  5 сарын 7-ныг дуустал залуу уран бүтээлчдийн “Төсөөллөөс бүтээлд хүртэл” орчин үеийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнд Ц.Ариунтөгс, Ч.Баасанжав, Бу.Бадрал, М.Батзориг, Д.Дорждэрэм, М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Б.Номин, Д.Үүрийнтуяа гэсэн нийт 10 уран бүтээлчийн 51 бүтээл тавигдсан байна.
Та үзэсгэлэнгээс Видео арт, Коллаж, Инстоляци, Уран зураг, Монгол зураг, Баримал, Зөөлөн баримал, Модон ингэмэл, Фото арт зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлийг  тольдон соёрхох боломжтой бөгөөд үзэсгэлэнгийн онцлог нь урлагийн олон төрлүүдийг олон нийтэд таниулах, мөн нийгмийн гажуудлыг урлагаар дамжуулан харуулах, шүүмжлэх, бүтээлч санаа дэвшүүлэхэд чиглэсэн байна.

Posted in Oрчин үеийн урлаг | Tagged: | Leave a Comment »

Хувцасны Дизайн

Posted by designpark2010 on February 15, 2011

FASHION VITALITY ҮЗЭСГЭЛЭН

Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль,  Солонгосын Фашн ба Хувцасны Дизайны Холбоо (Korea Fashion & Costume  Design Association)- той хамтран 2010 оны 6 сарын 29, 30-ны өдрүүдэд Korea-Mongolia International Invited Fashion Exhibition Fashion Vitality нэртэй олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд Болгар, Хятад, Солонгос, Монгол, Турк, АНУ, Узбекстаны дизайнеруудын 47 бүтээл тавигдаж байна.

Шилдэг дизайнеруудын гайхалтай шийдэл бүхий хувцас загварын бүтээлүүдийг үзэх ховорхон боломж тохиож байгаа тул та бүхэн яараарай.

Уг үзэсгэлэнгийн үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. /2010 оны 6 сарын 29-нд  ШУТИС-Урлаг зааланд явагдана/. Сонирхсон хүн үнэгүй үзэх, хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцах боломжтой юм.

Үзэсгэлэн 6 сарын 29-ний 18 цагт нээгдлээ.

Posted in Хувцасны Дизайн, Үзэсгэлэн | Leave a Comment »

Гар урлал

Posted by designpark2010 on February 15, 2011

АЛТАРГАНА 2010 БУРИАДЫН УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, УРАЛДААН

Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмыг тэмдэглэх ажлын хүрээнд “Буриадын Уламжлалт Ардын Гар Урлалын Үзэсгэлэн, Уралдаан” 2010 оны 7-р сарын 21-нээс 23-ны хооронд Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Уг үзэсгэлэнд Монгол, ОХУ-ын Чита, Эрхүү муж болон БНБУ-ын Улаан-Үд, Өвөр-Байгалийн хязгаараас урлаачид ирж оролцох ба Буриадын язгуур урлал, ахуй  соёлын уламжлалыг илэрхийлсэн зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, уран дарханы урлаг, адууны үсийг боловсруулах урлаг, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, буриад хээ, хуар, мөнгөөр хийгдсэн шилмэл гоёл чимэглэлийн иж бүрдэл, үндэсний хувцас гэх мэт бүтээлүүд тавигдах ажээ.
Энэхүү үзэсгэлэн нь Буриад хүн зоны үндэсний язгуур, өв соёл, уламжлалыг хадгалсан хирнээ орчин үеийн  өнгө төрхийг илтгэсэн, уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн, ур чадвар, гүйцэтгэл, хийц, чанар, ардын язгуур урлагийн мартагдаж, ховордсон зүйлсийг сэргээн үзүүлэхийг зорьж байгаагаараа өвөрмөц онцлогтой юм.
Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж, оролцлогчдын бүтээлүүдээс 1,2,3 дугаар байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Шагналыг 2010 он 7-р сарын 23-ны 12 цагт тус үзэсгэлэнгийн танхимд  гардуулна. Read the rest of this entry »

Posted in Гар урлал, Үзэсгэлэн | Leave a Comment »

Гэрэл зураг

Posted by designpark2010 on February 15, 2011

Press photo-2010 гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

Улс төр, нийгэм, эдийн засгийн фото мэдээллийн www.INET.mn веб сайтаас эрхлэн  “Press photo-2010” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг 2011 оны 1 дүгээр сарын 20-нд Уран зургийн галлерейд нээнэ. Үзэсгэлэнд өнгөрсөн онд улс орны хэмжээнд болсон нийгэм, улс төрийн томоохон үйл явдлуудын тухай мэргэжлийн гэрэл зурагчдын авсан 100 гаруй бүтээлийг дэлгэн тавих юм. Энэ үзэсгэлэнгээс үзэгч  та бүхэн дөнгөж саяхан мэт санагдавч, цагийн эргэлтэд саарч бүдгэрч мэдэх чухал үйл явдлуудын тухай гэрэл зурагчдын хурц хараа, торгон мэдрэмж, хүчит дурангийн тусламжтайгаар бүтсэн өнгө гэрлийн гайхамшигт бүтээлийг үзэх болно.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, парламентад үг хэлэв, Монгол Улсын Засгийн газар анх удаагаа говьд хуралдаж, цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв, Холливудын нэрт жүжигчин Чаки Чан Монголд айлчлав, Чөлөөт бөхийн аварга цолыг монгол охин хүртэв, МАХН нэрээ сольж МАН болов гэх мэт түүхэн торгон агшинг www.INEТ.mn сайтын гэрэл зурагчид болон манай сайтад гишүүнчлэлтэй бусад шилдэг гэрэл зурагчид хальснаа хэрхэн буулгасаныг энэ үзэсгэлэнгээс үзээрэй.

“Press photo-2010” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюу толгой” компани, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” групп, МҮОНТ, “25 дугаар суваг” телевиз, гэрэл зургийн “Фотолинк” агенлаг тус тус оролцож байна. Дашрамд дурдахад, www.INET.mn сайт нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн томоохон сайтуудын нэг бөгөөд Монголын мэргэжлийн төдийгүй сонирхогчдын гэрэд зурагчдыг нэгтгэж, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой ажилладаг билээ.

Posted in Гэрэл зураг, Үзэсгэлэн | Leave a Comment »

Уран бичлэг

Posted by designpark2010 on February 15, 2011

“ШИНЭ ЦАС-2011” КАЛЛИГРАФИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монголын Уран Зургийн Галерейн 2011 оны хамгийн эхний үзэсгэлэн Монголын Орчин Үеийн Каллиграфичдын Холбооноос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас-2011” каллиграфийн үзэсгэлэн болж байна. Read the rest of this entry »

Posted in Уран бичлэг, Үзэсгэлэн | Leave a Comment »

Сийлбэр

Posted by designpark2010 on February 15, 2011

 

Л.Чуваамэд:Урлаг єнєєдєр зvгээр л мєнгє олох хэрэгсэл болжээ

 


Монголчууд ардын гар урлалаараа дэлхийд алдартай билээ. Харин Тvшээт ханы сийлбэрчид Монголдоо гэж яригдах нь бий. Энэхvv алдарт сийлбэрчдийн нэг Урлагийн гавьяат зvтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Чуваамэдтэй ярилцлаа.

-Та чинь аль нутгийн хvн билээ дээ.
-Би 1934 онд Архангай аймгийн Лvн суманд тєрсєн. Тэр vеийн Лvн сум чинь одоо Хархорин болчихсон байна шvv дээ. Эрдэнэ зуугийн нутагт юм даа. Одоогийн Хархориноос хойш 15 км-ийн зайд Баянгол, Орхоны цаад хєвєєнд тєрсєн хvн. Харин Лvн сум 1956 онд татан буугдаад Хашаатын бригад болсон. Тэгээд Хархорины сангийн аж ахуйг байгуулсан шvv дээ. Гэхдээ би хуучин бичигдсэн тvvхээрээ Архангайнх гэж явдаг юм даа.

-Хархоринд танай садан тєрлийнхєн олон байдаг юм билээ. Тэгээд ч таныг Євєрхангайнхан манай нутгийнх гэж булаацалддаг нь ийм учиртай байжээ?
-Ер нь бол одоогийн Євєрхангайн Хархоринд тєрсєн газар минь байгаа. Тvvгээр авч vзэх юм бол Хархорин гэж болох юм. Гэхдээ би анхлан Архангайн Лvн суманд тєрж єссєн, тvvгээрээ овоглож сургууль соёлд орж, бvтээлээ туурвисан. Vvнийгээ нэг их єєрчилдєггvй юм. Ялгаагvй л дээ, Архангай, Євєрхангай аймгийн заагт тєрсєн нутаг минь бий. Би жалга довны vзэл гаргадаггvй. Миний тєрсєн нутаг чинь Орхон, Хєгшний хєндий гэж уужимхан нутаг шvv дээ. Наад талдаа Хашаатын нутаг, Баясгалан, Єндєр цагаан урагшаа тойроод Эрээн, Дулаан цаашаа Баянзvрх, хойшоо Хараатын vзvvр Хар балгас гээд энэ л Хєгшний хєндийд нvдэнд харагдаж байгаа бvхэн л миний нутаг юм шvv дээ. Энэ хооронд л балчир насандаа хєндлєн гулд давхиж явлаа. Яах ч аргагvй Эрдэнэзуугийн нутаг.

-Тvшээд ханыхан хэзээнээсээ урчууд сайтай гэдэг. Тэр бvхэн таныг сийлбэрч болоход нєлєєлєв vv, эсвэл?
-Vнэн шvv. Манай Эрдэнэзуу, Тvшээт хан урчууд сайтай. Тэр нєлєє байлгvй яахав. Аав маань амьдралдаа хэрэгцээтэй тавилга, сав суулга, vхэр тэрэг гээд бvх зvйлийг хийдэг гарын уртай хvн байлаа. Тємрєєр ч юм хийдэг байсан. Тэдгээрийг хийх багажаа ч бас єєрєє урлана. Тvvнчлэн Эрдэнэзуу орчимд олон урчууд байсан юм. Энэ бvхэн намайг сийлбэрч болоход Read the rest of this entry »

Posted in Сийлбэр | Leave a Comment »

Уран баримал

Posted by designpark2010 on February 15, 2011

Монгол Улсын төр, нийгмийн алдарт зүтгэлтэн, улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын цээж барималан хөшөө бүхий талбай Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын өмнө байрладаг. Read the rest of this entry »

Posted in Уран баримал | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.