Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Гэрэл зураг

Posted by designpark2010 on February 15, 2011

Press photo-2010 гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

Улс төр, нийгэм, эдийн засгийн фото мэдээллийн www.INET.mn веб сайтаас эрхлэн  “Press photo-2010” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг 2011 оны 1 дүгээр сарын 20-нд Уран зургийн галлерейд нээнэ. Үзэсгэлэнд өнгөрсөн онд улс орны хэмжээнд болсон нийгэм, улс төрийн томоохон үйл явдлуудын тухай мэргэжлийн гэрэл зурагчдын авсан 100 гаруй бүтээлийг дэлгэн тавих юм. Энэ үзэсгэлэнгээс үзэгч  та бүхэн дөнгөж саяхан мэт санагдавч, цагийн эргэлтэд саарч бүдгэрч мэдэх чухал үйл явдлуудын тухай гэрэл зурагчдын хурц хараа, торгон мэдрэмж, хүчит дурангийн тусламжтайгаар бүтсэн өнгө гэрлийн гайхамшигт бүтээлийг үзэх болно.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, парламентад үг хэлэв, Монгол Улсын Засгийн газар анх удаагаа говьд хуралдаж, цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв, Холливудын нэрт жүжигчин Чаки Чан Монголд айлчлав, Чөлөөт бөхийн аварга цолыг монгол охин хүртэв, МАХН нэрээ сольж МАН болов гэх мэт түүхэн торгон агшинг www.INEТ.mn сайтын гэрэл зурагчид болон манай сайтад гишүүнчлэлтэй бусад шилдэг гэрэл зурагчид хальснаа хэрхэн буулгасаныг энэ үзэсгэлэнгээс үзээрэй.

“Press photo-2010” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюу толгой” компани, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” групп, МҮОНТ, “25 дугаар суваг” телевиз, гэрэл зургийн “Фотолинк” агенлаг тус тус оролцож байна. Дашрамд дурдахад, www.INET.mn сайт нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн томоохон сайтуудын нэг бөгөөд Монголын мэргэжлийн төдийгүй сонирхогчдын гэрэд зурагчдыг нэгтгэж, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой ажилладаг билээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: