Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Сийлбэр

Posted by designpark2010 on February 15, 2011

 

Л.Чуваамэд:Урлаг єнєєдєр зvгээр л мєнгє олох хэрэгсэл болжээ

 


Монголчууд ардын гар урлалаараа дэлхийд алдартай билээ. Харин Тvшээт ханы сийлбэрчид Монголдоо гэж яригдах нь бий. Энэхvv алдарт сийлбэрчдийн нэг Урлагийн гавьяат зvтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Чуваамэдтэй ярилцлаа.

-Та чинь аль нутгийн хvн билээ дээ.
-Би 1934 онд Архангай аймгийн Лvн суманд тєрсєн. Тэр vеийн Лvн сум чинь одоо Хархорин болчихсон байна шvv дээ. Эрдэнэ зуугийн нутагт юм даа. Одоогийн Хархориноос хойш 15 км-ийн зайд Баянгол, Орхоны цаад хєвєєнд тєрсєн хvн. Харин Лvн сум 1956 онд татан буугдаад Хашаатын бригад болсон. Тэгээд Хархорины сангийн аж ахуйг байгуулсан шvv дээ. Гэхдээ би хуучин бичигдсэн тvvхээрээ Архангайнх гэж явдаг юм даа.

-Хархоринд танай садан тєрлийнхєн олон байдаг юм билээ. Тэгээд ч таныг Євєрхангайнхан манай нутгийнх гэж булаацалддаг нь ийм учиртай байжээ?
-Ер нь бол одоогийн Євєрхангайн Хархоринд тєрсєн газар минь байгаа. Тvvгээр авч vзэх юм бол Хархорин гэж болох юм. Гэхдээ би анхлан Архангайн Лvн суманд тєрж єссєн, тvvгээрээ овоглож сургууль соёлд орж, бvтээлээ туурвисан. Vvнийгээ нэг их єєрчилдєггvй юм. Ялгаагvй л дээ, Архангай, Євєрхангай аймгийн заагт тєрсєн нутаг минь бий. Би жалга довны vзэл гаргадаггvй. Миний тєрсєн нутаг чинь Орхон, Хєгшний хєндий гэж уужимхан нутаг шvv дээ. Наад талдаа Хашаатын нутаг, Баясгалан, Єндєр цагаан урагшаа тойроод Эрээн, Дулаан цаашаа Баянзvрх, хойшоо Хараатын vзvvр Хар балгас гээд энэ л Хєгшний хєндийд нvдэнд харагдаж байгаа бvхэн л миний нутаг юм шvv дээ. Энэ хооронд л балчир насандаа хєндлєн гулд давхиж явлаа. Яах ч аргагvй Эрдэнэзуугийн нутаг.

-Тvшээд ханыхан хэзээнээсээ урчууд сайтай гэдэг. Тэр бvхэн таныг сийлбэрч болоход нєлєєлєв vv, эсвэл?
-Vнэн шvv. Манай Эрдэнэзуу, Тvшээт хан урчууд сайтай. Тэр нєлєє байлгvй яахав. Аав маань амьдралдаа хэрэгцээтэй тавилга, сав суулга, vхэр тэрэг гээд бvх зvйлийг хийдэг гарын уртай хvн байлаа. Тємрєєр ч юм хийдэг байсан. Тэдгээрийг хийх багажаа ч бас єєрєє урлана. Тvvнчлэн Эрдэнэзуу орчимд олон урчууд байсан юм. Энэ бvхэн намайг сийлбэрч болоход нєлєєлсєн. Хар багаасаа модтой зууралдаад 50 гаруй жил болж байна.

-Уран бvтээлч хvнд урлах дуртай зvйл гэж байдаг. Таны хувьд?
-Энэ их сонирхолтой. Багадаа таван хошуу мал урлах дуртай байсан. Тvvнд маань манай эцэг их дургvйцдэг байлаа. Малын тоо авлаа гээд. Vнэндээ би малынхаа тоог гvйцээчихсэн бололтой. Одоо надад таван хошуу малаас нэг ширхэг ч байхгvй. Тэр дундаа морийг хар багаасаа л урласан даа. Хэдэн тvм болсон байлгvй.

-Одоо ер нь урын санд тань хэчнээн бvтээл байдаг вэ. Тоолж vздэг vv?
-Би хийсэн бvтээлийнхээ тоог бичдэг юм. Яагаад гэвэл єєрийнхєє хийсэн зvйлийг баримт баталгаатайгаар хvнд хэлж єгєхийн тулд. Манай нэг лам ах байсан юм. Тэр хvн л анх чиний хийсэн юм чинь алга болоод байх юм. Чи ерєєсєє єдєр тутам тэмдэглэл хєтєлж бай гэж хэлснээр би бvтээлээ бvртгэдэг болсон юм. Зєвхєн шатар л гэхэд ясан шатар, модон шатар нийлээд 27 хийсэн байдаг юм. Ерєнхийдєє миний урласан арав гаруй мянган бvтээл байдаг юм. Харамсалтай нь єєрт vлдсэн нь их цєєхєн . дєє. Ер нь гар урчууд хvний л юм хийсээр байгаад дуусдаг юм байна шvv дээ. Урласан бvхэн маань зарагдсаар байгаад л дуусдаг юм байна.

-Гэхдээ сийлбэр хийснээр таны амьдрал єєрчлєгдсєн биз дээ?
-Аливаа юмны vнэлгээ хязгаартай шvv дээ. Социализмын vед єєрийн бvтээлээрээ тухайн vед хvмvvсийн авч байсан 600-700 тєгрєгийн цалингийн хэмжээний орлогыг л олдог байлаа..

-Манай урчууд гадаад, дотоодод vзэсгэлэнгээ их гаргадаг. Таны хувьд?
-Гадаадад байтугай дотооддоо ч vзэсгэлэн гаргаж vзээгvй гэвэл хvмvvс бараг vнэмшихгvй байх. Тэгээд ч намайг “Vзэсгэлэн гаргаж vзээгvй vхэр монгол” гэж сонинд бичсэн байдаг юм. Би чинь сайхан сайхан бvтээлvvдээ бэлгэн єгєєд гадаад явуулчих болохоор vзэсгэлэн гаргах боломж олдоогvй гэх vv дээ. Яахав цєєн тооны сэдэвт бvтээл, галерей, Тvvхийн музейд байна л даа. Барилгын дотоод чимэглэл нилээд байна. Ордны дотор талын чимэглэл, бэлэгдлийн чанартай бvтээл тэр дундаа олон ширээ хийсэн дээ. Тєрийн ордны хэлэлцээрийн ширээ, хуримын ордны ширээ, Мэгжид Жанрайсагийн ширээ гэх зэрэг. Тэдгээрийн гэрэл зургийг л авна уу гэхээс биш авч ирээд vзэсгэлэнд тавьчихаж болохгvй шvv дээ.

-Таны бvтээлvvд бусад сийлбэрчдээс юугаараа онцлогтой вэ?
-Тvvнийг урчууд дvгнэх байх.

-Манайд гар урлал єнєєдєр хєгжлийнхєє ямар шатанд явж байна вэ?
-Монгол сийлбэрийг тєвшинд нь авч vзэх юм бол хєгжсєн. Сийлбэрийг хийхэд олон янзын арга бий. Бодит байдлаар, уран сайхны аргаар орчин vеийн модерн хэлбэрээр урлан бvтээх гээд. Бvр эртний урлалын хэлбэр их сайхан. Монголчуудын ардын урлалд гаргасан олон янзын хэлбэр байдаг. Тvvнийг судалж vзэхгvй бол хєгжихгvй шvv дээ. Аль аль талаар нь vзэж судалж л байхгvй бол болохгvй. Одоо манай ардын урлаг олон талаар хєгжиж байна. Яг энэ vед бvтээл тал руугаа явдаг хvн байхгvй байна. Сийлбэрийн урлагийг зvгээр л бэлэг дурсгалын, мєнгє олох тєдийхєнд урсгаад алга болгож байна. Авьяаслаг хvvхдvvд тєрж байна гэхэд бvтээл хийх боломж алга. Тэгэхээр сонирхол ч vгvй болж байна. Яаж тvргэхэн борлуулах вэ, яаж гvйлгээнд гаргах вэ гэдгийг л залуус илvvтэй сонирхож байна. Євєрхангайн, Хужирт, Хархорин, Архангайн урд тал зэрэгт ардын урлал, сийлбэр илvv хєгжиж ирсэн уламжлалтай. Дархны урлал ч энд багтана. Нарийн дархнаараа Дарьганга, Ноён сэврээн хийц гэж байсан. Ер нь ардын урлал нутаг орноо дагаж, єєр єєрийн онцлогоо хадгалан хєгжиж байсан. Одоо харин хотод л тєвлєрч байх шив дээ.

-Уран бvтээлчид гарын багштай байх нь цєєнгvй. Таны багш ямар хvн байв?
-Євєрхангайн Хужиртын уран Дорж гэж хvн байсан. Энэ хvн л надад урлахуйн ухааныг зааж, алдааг минь засч залруулдаг байлаа. Гэхдээ ер нь надаас ємнє бvтээн туурвиж байсан хvмvvс бvгд л миний багш шvv дээ. Урчуудын артель гэж байхад тэнд уран Дорж, Гvнд, Жамьяншарав, Сэнгээ зэрэг алдартай урчууд байлаа. Одоо тэр улсуудын тvvх намтар, цєєн хэдэн бvтээл л vлдэж дээ. Дvрслэх урлаг vнэндээ бусад урлагийг бодвол сурталчилгаа багатай урлаг юм.

-Залуучуудыг мєнгєний тєлєє бус урлагиин тєлєє явуулахад юу хэрэгтэй байна вэ?
-Манайд сайн сургуулиуд байна. Ардын урлалаар олон хvvхэд тєгсч байна. Эндээс жинхэнэ уран бvтээлч болж байгаа нь цєєхєн байна. Ардын гар урлал одоо хэрэглээ тал руу явж байна. Арга ч vгvй биз нийгэм нь тийм юм чинь.

-Таны амьдралын хамгийн баяртай vе гэвэл?
-1955 оны хоёрдугаар сарын 19-ний єдєр миний хувьд хамгийн сайхан єдєр байсан. Том урчуудын нэг гэгдэж тєрийн хvндэтгэл хvлээсэн єдєр байлаа. Тvvнээс хойш 50 гаруй жил боллоо.

-Сийлбэрийн урлаг бусад урлагаас юугаараа давуу талтай бол?
-Бvх тєрлийн урлагт єрєєсєє сэтгэхvй тусдаг. Тиймээс бvгд ижил. Сэдэв тусдаг. Нэг сайхан уул ус, байгаль дэлхий гээд яруу найрагч, хєгжим ч, сийлбэрч адил дvрсэлж чаддаг. Гvйцэтгэх арга нь єєр ч урлаг бол нэг юм.

-Санаагаа хэрхэн олдог вэ. Гэнэт сэтгэлд тань буудаг уу?
-Урлалыг дvрслэн бvтээх санаа гэнэт орж ирнэ. Харин гvйцэтгэх л… Ардын урлалд “Ухааны ур, гарын ур, нvдний ур” гэж байдаг. Энэ гурэв нийлж байж тєгс урлал болдог. Эдгээр нь нэг зэрэг хvнд заяана гэдэг их ховор юм. Тэгэхээр ерєєсєє урлагиин хамгийн гол ноёлогч нь ухаан юм. Гэхдээ хэчнээн ухаантай байгаад гvйцэтгэл дутах, гарын ур дутах, нvдний ур дутах гэж байна. Ямар ч хvнд зорилго байхгvй бол хэчнээн авьяастай байгаад ч юунд ч хvрэхгvй. Харин тааруухан уртай хvн зорилготой байгаад тvvнийхээ тєлєє хичээвэл зорьсондоо хvрдэг юм.

Манайхны боловсрол сайн байна. Гэхдээ энэ боловсролыг ашиглаж чадахгvй нь их байна. Тухайлбал, шавар зуураад тэндээс юм нээж гаргаж байгаа хvн алга байна. Дээр vеийн урчууд маань єєрсдєє багаж, зэвсгээ хийдэг байж. Одоо тийм биш. Бэлэн зvйл дээр тонгочоод байхаас биш би нэг шинэ юм бvтээчихье гэх хvн алга. Шаазангийн Х.Дагвадорж гуай Хэнтий аймгаас шавар авч ирээд єєрєє зуурч цутгаад жинсрэг хийж байсан. Хужиртын уран Сандагдорж гуай гангаар бvх л хэрэгтэй багажаа хийчихдэг байлаа.

-Та гар урлалын тvvхийг судалж байв уу. Оргил vе нь хэдийд вэ?
-Vе vеэрээ л хєгжиж байна. Гэхдээ нийгэмтэйгээ холбоотойгоор. Феодалын нийгмийн vед бурхан тахилын нарийн урлал хєгжсєн. Азийн урлалууд хоорондоо их холбоотой. Хятад, Энэтхэг, Вьетнам, Монгол их тєстэй. Эртний хаадуудын ордон, эдэлж хэрэглэж байсан зvйл зэрэг их тєстэй ч монголчууд
эртний урлагаар ноёлж байсан vе бий шvv. Vvнийг судлаачид хэлнэ дээ. Одоо тэр булш бунхан хирэгсvvрvvдээс олдож байгаа урлагиин бvтээл гар урлал vнэхээр гайхалтай. Би судалж сvйд болсон юмгvй. Яах вэ єєрийхєє урлалын хvрээнд тодорхой судалдаг. Талийгаач Бадраа Их сургуульд урлаг судлалын анги нээсэн. Одоо тэр ангийг тєгесєн хvvхдvvд сайн судалгаа хийж байна.

-Та удам залгасан сийлбэрч гэсэн. Таны мэргэжлийг хvvхдvvдээс тань євлєж авсан уу?
-Манай хvv байдаг. Тэр маань барилгын дизайн чимэглэлийн урлалаар явдаг. Боловсрол бол надаас єндєр хvн.

-Ингэхэд таныг сийлбэрчдээс тєр засгийн хамгийн олон шагналыг авсан хvн гэдэг байх аа?
-“Max ховордоход богц ахална” гэгч болж байна. Явж явж би мод зордог сийлбэр хийдэг хvмvvсээс нэлээд шагналыг нь авчихсан хvн юм. Гар урчууд дотроосоо анхны Ардын зураач болсон. Гэтэл шавь нар маань ” Багшид Ардын зураач цол єгчих юм даа. Уг нь ардын сийлбэрч гэсэн цол єгсєн бол аятайхан байхгvй юу” гэж ярьж байсан. Гэхдээ “Ардын зураач” гэдэг нь зєв юм. Зураггvйгээр сийлбэр, барилга, чимэглэл энэ бvхнийг яаж хийх билээ дээ. Эхлээд загвараа гаргадаггvй хvнийг яаж уран бvтээлч хун гэх юм бэ. Анх 1981 онд Урлагиин гавьяат зvтгэлтэн цол авсан. Энэ цол маань єнєєдрийг хvртэл олон жил єгєєжтэй байсан. Тvvнийхээ буяныг нэлээд хэдэн жил эдэлчихлээ. Vйлдвэр, хоршооллын 30 жилийн ойгоор Євєрхангайгаас Гvнд, Дорж, Гэлэгдандар гуай гурав Урлагиин гавьяат цол анх авсан. Хожим нь Сэнгээ гэж хvн авсан. Намайг оруулаад манай Євєрхангайнхан таван гавьяаттай гэдэг байсан.

Л.МЯГМАРСVРЭН

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: