Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Уран баримал

Posted by designpark2010 on February 15, 2011

Монгол Улсын төр, нийгмийн алдарт зүтгэлтэн, улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын цээж барималан хөшөө бүхий талбай Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын өмнө байрладаг.

Түүний цээж баримал бүхий энэ газар Улаангом хотын төв талбай болжээ. Томоохон хурал цуглаан, уулзалт, баяр ёслол энэ талбайд болдог онцлогтой. Үүний зэрэгцээ Улаангомчууд томоохон ойн үеэр уг хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж хол ойроос ирсэн зочин, гийчид ч зураг хөргөө татуулдаг хөл хөдөлгөөн ихтэй газар аж.

Хөшөөг анх 1976 оны есдүгээр сарын 16-нд Ю.Цэдэнбалыг амьд сэрүүн байхад нь босгосон байна. Хийц хэлбэр, орчин нөхцөл нь сонирхогч олонд таалагдах юмаар багахан байсан энэ хөшөө, нэрэмжит талбайг шинэчлэх зураг төслийн уралдааныг саяхан Увс аймгийн ЗДТГ-аас улс орон даяар зарласнаа дүгнэсэн байна.

Уралдаанд олон тооны төсөл ирснээс Улаанбаатар хотын “BALDANS” ХХК-ийн төсөл шалгарчээ. Тус компанийн хамт олон өмнө нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ордон, Орхон аймаг, Эрдэнэт хотын Гэрлэх ёслолын ордон зэрэг томоохон гоёмсог барилгын зураг төслийг гүйцэтгэж байжээ.

Хөшөөний загварыг уран барималч Л.Ганхуяг бүтээсэн юм. Уг хөшөөний суурь нь гурван метр, Ю.Цэдэнбалын дэлхийн бөмбөрцөг түшин зогсож буй бүтэн дүр нь 3.6 метр байх аж.

Энэхүү хөшөө сонгодог бүтээлийн хэмжээнд урлагдахын зэрэгцээ хөшөө, талбайн орчинд нь усан оргилуур бүхий гантигаар бүрсэн тохижилттой байхаар бүтээгдэх гэнэ. Ийнхүү Увс аймгийн хөдөлмөрчид төв талбайдаа үзэмж нэмэхээр болсон байна. Хөшөө, цогцолборын ажил ирэх хавраас эхлэх юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: