Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Уран бичлэг

Posted by designpark2010 on February 15, 2011

“ШИНЭ ЦАС-2011” КАЛЛИГРАФИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монголын Уран Зургийн Галерейн 2011 оны хамгийн эхний үзэсгэлэн Монголын Орчин Үеийн Каллиграфичдын Холбооноос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас-2011” каллиграфийн үзэсгэлэн болж байна.
Монгол үндэсний өв болох уран бичлэг (calligraphy)-ийг сэргээн хөгжүүлэх, сурталчилан таниулах, зохистой хэрэглээ бий болгох, шинэ залуу уран бүтээлч суралцагчдыг хөхүүлэн дэмжихэд үзэсгэлэнгийн зорилго оршино.
Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг үндэсний Монгол бичиг мөн бөгөөд мянган жилийн түүх шаглахдаа уран, сайхан, гүйлгэн, таталган гээд бичлэгийн олон төрөл маяг бүхий бүхэл бүтэн урлаг болон цогцолжээ.
Уран бичлэг буюу Calligraphy нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй.
Энэхүү бичгийн урлаг дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа нь ч үзэсгэлэнгийн маань зорилгыг тодорхой болгож буй юм.
Манай “Шинэ цас” үзэсгэлэн нь уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж шинэ залуу шилдэг каллиграфичдыг жил бүр эгнээндээ нэгтгэснээр өдгөө 5 дахь жилийнхээ ойтой золгож байна.
Үзэсгэлэнгийн тов:
Үзэсгэлэн 2011.01.14-нөөс 18-ныг дуустал 5 хоногийн турш “Уран зургийн галерей”-д дэлгэгдэнэ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: