Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Archive for the ‘Сийлбэр’ Category

Сийлбэр

Posted by designpark2010 on February 15, 2011

 

Л.Чуваамэд:Урлаг єнєєдєр зvгээр л мєнгє олох хэрэгсэл болжээ

 


Монголчууд ардын гар урлалаараа дэлхийд алдартай билээ. Харин Тvшээт ханы сийлбэрчид Монголдоо гэж яригдах нь бий. Энэхvv алдарт сийлбэрчдийн нэг Урлагийн гавьяат зvтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Чуваамэдтэй ярилцлаа.

-Та чинь аль нутгийн хvн билээ дээ.
-Би 1934 онд Архангай аймгийн Лvн суманд тєрсєн. Тэр vеийн Лvн сум чинь одоо Хархорин болчихсон байна шvv дээ. Эрдэнэ зуугийн нутагт юм даа. Одоогийн Хархориноос хойш 15 км-ийн зайд Баянгол, Орхоны цаад хєвєєнд тєрсєн хvн. Харин Лvн сум 1956 онд татан буугдаад Хашаатын бригад болсон. Тэгээд Хархорины сангийн аж ахуйг байгуулсан шvv дээ. Гэхдээ би хуучин бичигдсэн тvvхээрээ Архангайнх гэж явдаг юм даа.

-Хархоринд танай садан тєрлийнхєн олон байдаг юм билээ. Тэгээд ч таныг Євєрхангайнхан манай нутгийнх гэж булаацалддаг нь ийм учиртай байжээ?
-Ер нь бол одоогийн Євєрхангайн Хархоринд тєрсєн газар минь байгаа. Тvvгээр авч vзэх юм бол Хархорин гэж болох юм. Гэхдээ би анхлан Архангайн Лvн суманд тєрж єссєн, тvvгээрээ овоглож сургууль соёлд орж, бvтээлээ туурвисан. Vvнийгээ нэг их єєрчилдєггvй юм. Ялгаагvй л дээ, Архангай, Євєрхангай аймгийн заагт тєрсєн нутаг минь бий. Би жалга довны vзэл гаргадаггvй. Миний тєрсєн нутаг чинь Орхон, Хєгшний хєндий гэж уужимхан нутаг шvv дээ. Наад талдаа Хашаатын нутаг, Баясгалан, Єндєр цагаан урагшаа тойроод Эрээн, Дулаан цаашаа Баянзvрх, хойшоо Хараатын vзvvр Хар балгас гээд энэ л Хєгшний хєндийд нvдэнд харагдаж байгаа бvхэн л миний нутаг юм шvv дээ. Энэ хооронд л балчир насандаа хєндлєн гулд давхиж явлаа. Яах ч аргагvй Эрдэнэзуугийн нутаг.

-Тvшээд ханыхан хэзээнээсээ урчууд сайтай гэдэг. Тэр бvхэн таныг сийлбэрч болоход нєлєєлєв vv, эсвэл?
-Vнэн шvv. Манай Эрдэнэзуу, Тvшээт хан урчууд сайтай. Тэр нєлєє байлгvй яахав. Аав маань амьдралдаа хэрэгцээтэй тавилга, сав суулга, vхэр тэрэг гээд бvх зvйлийг хийдэг гарын уртай хvн байлаа. Тємрєєр ч юм хийдэг байсан. Тэдгээрийг хийх багажаа ч бас єєрєє урлана. Тvvнчлэн Эрдэнэзуу орчимд олон урчууд байсан юм. Энэ бvхэн намайг сийлбэрч болоход Read the rest of this entry »

Advertisements

Posted in Сийлбэр | Leave a Comment »

Дизайн паркийн блогт тавтай морил

Posted by designpark2010 on February 15, 2011

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн төв болох Дизайн Парк нь Урлагийн төв, Мэдээллийн төв, Бизнес Инкубатор төв, Хүрээлэн буй байгаль орчны төв, Олон нийттэй харилцах төв гэсэн үндсэн таван төвөөр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.

Зорилго: Нүүдэлчин Монголчуудын соёл, урлагийн уламжлалт өвийг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэх. Өнөөгийн нийгмийн гоо зүйн харилцааг дээшлүүлэх. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд оролцогчдын авъяас чадвар, идэвхи санаачлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих.

Үйл ажиллагаа: Соёл, урлагийн өдөрлөг, үдэшлэг, хурал чуулган, уулзалт хэлэлцүүлэг, тоглолт үзүүлбэр, яармаг худалдаа, уралдаан тэмцээн, үзэсгэлэн зэрэгийг дотоодод болон хилийн чанадад олон улсын хэмжээнд зохион байгуулах.

Орон зайн хүчин чадал: Нийт 3800м2 талбайд уран бүтээлчдэд цогц дэмжлэг үзүүлэх сургалтын болон галерейн танхимууд, оффисын нэг цэгийн үйлчилгээ, өндөр хурдны интернэт, урлагийн хэрэгсэл ба түүхий эдийн болон уран бүтээлээ худалдаалах арт дэлгүүрүүд ажиллуулахаас гадна нэгэн зэрэг 1000 зочин хүлээн авах, 240 гаруй уран бүтээлчийг урлангаар хангах боломжтой.

Хаяг: Улаанбаатар хот, Сонгино Хайрхан Дүүрэг, 18-р хороо, “Сүлжээ” ХХК байр, Дизайн Парк
Утас: 976-631046, 99127006, 99093532, 88113532, 96669695

Posted in Сийлбэр | Leave a Comment »