Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Archive for the ‘Үзэсгэлэн’ Category

Паркийн уран бүтээлчид

Posted by designpark2010 on February 17, 2011

Дизайн Паркийн 1 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулсан уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн тоймоос

Advertisements

Posted in Бичлэг, Паркийн уран бүтээлчид, Үзэсгэлэн | Leave a Comment »

Хувцасны Дизайн

Posted by designpark2010 on February 15, 2011

FASHION VITALITY ҮЗЭСГЭЛЭН

Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль,  Солонгосын Фашн ба Хувцасны Дизайны Холбоо (Korea Fashion & Costume  Design Association)- той хамтран 2010 оны 6 сарын 29, 30-ны өдрүүдэд Korea-Mongolia International Invited Fashion Exhibition Fashion Vitality нэртэй олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд Болгар, Хятад, Солонгос, Монгол, Турк, АНУ, Узбекстаны дизайнеруудын 47 бүтээл тавигдаж байна.

Шилдэг дизайнеруудын гайхалтай шийдэл бүхий хувцас загварын бүтээлүүдийг үзэх ховорхон боломж тохиож байгаа тул та бүхэн яараарай.

Уг үзэсгэлэнгийн үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. /2010 оны 6 сарын 29-нд  ШУТИС-Урлаг зааланд явагдана/. Сонирхсон хүн үнэгүй үзэх, хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцах боломжтой юм.

Үзэсгэлэн 6 сарын 29-ний 18 цагт нээгдлээ.

Posted in Хувцасны Дизайн, Үзэсгэлэн | Leave a Comment »

Гар урлал

Posted by designpark2010 on February 15, 2011

АЛТАРГАНА 2010 БУРИАДЫН УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, УРАЛДААН

Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмыг тэмдэглэх ажлын хүрээнд “Буриадын Уламжлалт Ардын Гар Урлалын Үзэсгэлэн, Уралдаан” 2010 оны 7-р сарын 21-нээс 23-ны хооронд Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Уг үзэсгэлэнд Монгол, ОХУ-ын Чита, Эрхүү муж болон БНБУ-ын Улаан-Үд, Өвөр-Байгалийн хязгаараас урлаачид ирж оролцох ба Буриадын язгуур урлал, ахуй  соёлын уламжлалыг илэрхийлсэн зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, уран дарханы урлаг, адууны үсийг боловсруулах урлаг, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, буриад хээ, хуар, мөнгөөр хийгдсэн шилмэл гоёл чимэглэлийн иж бүрдэл, үндэсний хувцас гэх мэт бүтээлүүд тавигдах ажээ.
Энэхүү үзэсгэлэн нь Буриад хүн зоны үндэсний язгуур, өв соёл, уламжлалыг хадгалсан хирнээ орчин үеийн  өнгө төрхийг илтгэсэн, уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн, ур чадвар, гүйцэтгэл, хийц, чанар, ардын язгуур урлагийн мартагдаж, ховордсон зүйлсийг сэргээн үзүүлэхийг зорьж байгаагаараа өвөрмөц онцлогтой юм.
Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж, оролцлогчдын бүтээлүүдээс 1,2,3 дугаар байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Шагналыг 2010 он 7-р сарын 23-ны 12 цагт тус үзэсгэлэнгийн танхимд  гардуулна. Read the rest of this entry »

Posted in Гар урлал, Үзэсгэлэн | Leave a Comment »

Гэрэл зураг

Posted by designpark2010 on February 15, 2011

Press photo-2010 гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

Улс төр, нийгэм, эдийн засгийн фото мэдээллийн www.INET.mn веб сайтаас эрхлэн  “Press photo-2010” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг 2011 оны 1 дүгээр сарын 20-нд Уран зургийн галлерейд нээнэ. Үзэсгэлэнд өнгөрсөн онд улс орны хэмжээнд болсон нийгэм, улс төрийн томоохон үйл явдлуудын тухай мэргэжлийн гэрэл зурагчдын авсан 100 гаруй бүтээлийг дэлгэн тавих юм. Энэ үзэсгэлэнгээс үзэгч  та бүхэн дөнгөж саяхан мэт санагдавч, цагийн эргэлтэд саарч бүдгэрч мэдэх чухал үйл явдлуудын тухай гэрэл зурагчдын хурц хараа, торгон мэдрэмж, хүчит дурангийн тусламжтайгаар бүтсэн өнгө гэрлийн гайхамшигт бүтээлийг үзэх болно.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, парламентад үг хэлэв, Монгол Улсын Засгийн газар анх удаагаа говьд хуралдаж, цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв, Холливудын нэрт жүжигчин Чаки Чан Монголд айлчлав, Чөлөөт бөхийн аварга цолыг монгол охин хүртэв, МАХН нэрээ сольж МАН болов гэх мэт түүхэн торгон агшинг www.INEТ.mn сайтын гэрэл зурагчид болон манай сайтад гишүүнчлэлтэй бусад шилдэг гэрэл зурагчид хальснаа хэрхэн буулгасаныг энэ үзэсгэлэнгээс үзээрэй.

“Press photo-2010” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюу толгой” компани, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” групп, МҮОНТ, “25 дугаар суваг” телевиз, гэрэл зургийн “Фотолинк” агенлаг тус тус оролцож байна. Дашрамд дурдахад, www.INET.mn сайт нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн томоохон сайтуудын нэг бөгөөд Монголын мэргэжлийн төдийгүй сонирхогчдын гэрэд зурагчдыг нэгтгэж, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой ажилладаг билээ.

Posted in Гэрэл зураг, Үзэсгэлэн | Leave a Comment »

Уран бичлэг

Posted by designpark2010 on February 15, 2011

“ШИНЭ ЦАС-2011” КАЛЛИГРАФИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монголын Уран Зургийн Галерейн 2011 оны хамгийн эхний үзэсгэлэн Монголын Орчин Үеийн Каллиграфичдын Холбооноос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас-2011” каллиграфийн үзэсгэлэн болж байна. Read the rest of this entry »

Posted in Уран бичлэг, Үзэсгэлэн | Leave a Comment »