Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Уран зураг

Posted by designpark2010 on February 15, 2011

Ардын зураач Ү.Ядамсүрэн

Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай 1905 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын нутаг, одоогийн Хэнтий аймгийн Норовлин суманд мэндэлсэн агаад тэрбээр бага наснаасаа эхлэн зурах, урлах үйлд шамдан суралцаж эхэлсэн ба 1930-аад оноос Хэвлэх үйлдвэр, Судар бичгийн хүрээлэн зэрэг газар ажиллаж байв. 1939-1942 онд ЗХУ-ын Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцсан бөгөөд Read the rest of this entry »

Posted in Уран зураг | Leave a Comment »

Монгол зураг

Posted by designpark2010 on February 15, 2011

Уран зургийн дотор монгол үндэсний зураг өвөрмөц байр эзэлнэ. Энэ нь үе дамжин эртнээс уламжилж ирсэн онол зүй, уран сайхны биеэ даасан арга уламжлалтай ба дорно дахины зураг, Японы нинхонго, Хятадын гохуа, Солонгосын чосонхва зурагтай харилцан нөлөөлсөн зарим талаар төсөөтэй мэт үзэгдэх боловч үнэн хэрэгтээ урлах зарчим, дүрслэх зүйл, материал, техник арга ажиллагааны хувьд тэс өөр нэгэн зүйл урлаг юм. Read the rest of this entry »

Posted in Монгол зураг | Tagged: | Leave a Comment »

Дизайн паркийн блогт тавтай морил

Posted by designpark2010 on February 15, 2011

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн төв болох Дизайн Парк нь Урлагийн төв, Мэдээллийн төв, Бизнес Инкубатор төв, Хүрээлэн буй байгаль орчны төв, Олон нийттэй харилцах төв гэсэн үндсэн таван төвөөр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.

Зорилго: Нүүдэлчин Монголчуудын соёл, урлагийн уламжлалт өвийг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэх. Өнөөгийн нийгмийн гоо зүйн харилцааг дээшлүүлэх. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд оролцогчдын авъяас чадвар, идэвхи санаачлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих.

Үйл ажиллагаа: Соёл, урлагийн өдөрлөг, үдэшлэг, хурал чуулган, уулзалт хэлэлцүүлэг, тоглолт үзүүлбэр, яармаг худалдаа, уралдаан тэмцээн, үзэсгэлэн зэрэгийг дотоодод болон хилийн чанадад олон улсын хэмжээнд зохион байгуулах.

Орон зайн хүчин чадал: Нийт 3800м2 талбайд уран бүтээлчдэд цогц дэмжлэг үзүүлэх сургалтын болон галерейн танхимууд, оффисын нэг цэгийн үйлчилгээ, өндөр хурдны интернэт, урлагийн хэрэгсэл ба түүхий эдийн болон уран бүтээлээ худалдаалах арт дэлгүүрүүд ажиллуулахаас гадна нэгэн зэрэг 1000 зочин хүлээн авах, 240 гаруй уран бүтээлчийг урлангаар хангах боломжтой.

Хаяг: Улаанбаатар хот, Сонгино Хайрхан Дүүрэг, 18-р хороо, “Сүлжээ” ХХК байр, Дизайн Парк
Утас: 976-631046, 99127006, 99093532, 88113532, 96669695

Posted in Сийлбэр | Leave a Comment »